Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

 Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал:

Нэгдүгээр асуудал. : “Стандарт тоолуурын хэмжүүр“ ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Zheijang Yigang Electrical Technology” Co.Ltd компанид үйлдвэрлэсэн DDS3333, DTS854 загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Икон” ХХК-иас хүсэлт болгосон Польш Улсын ”Apator Powogaz SA” фирмд үйлдвэрлэсэн JS 2.5-02 загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Икон” ХХК-иас хүсэлт болгосон Польш Улсын “Apator Powogaz SA” фирмд үйлдвэрлэсэн EMU1, EMU3 загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал. “Сүх хуучид” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Ningbo sanxing smart electric” Co.Ltd  компанид үйлдвэрлэсэн M12U02, M34U03  загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Тавдугаар асуудал. “Энлает” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Wasion Group LLC” компанид үйлдвэрлэсэн aMeter300 загварын 3 фазын цахилгааны электрон өндрийн тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Зургаадугаар асуудал. “Зэт Ди Эн Смарт Энержи” ХХК-иас хүсэлт болгосон БНЧУ-ын ”ZPA” компанид үйлдвэрлэсэн АМ160D загварын олон тарифт цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Долоодугаар асуудал. “Ари интернэшнл” ХХК ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Sinoway Technology” компанид үйлдвэрлэсэн ГТА загварын гүйдлийн трансформаторын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Наймдугаар асуудал. “Эталон хэмжүүр” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын ”Yong Zhou” компанид үйлдвэрлэсэн WL-HY-150/300/500/1000 загварын электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Leave a Reply