Эмнэлгийн зориулалттай хамгаалах хувцас, гар ариутгалын шингэний дор дурдсан стандартуудыг өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байна. Үүнд:
• MNS 6623-1:2016 Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 1-р хэсэг. Малгай. Техникийн шаардлага,
• MNS 6623-2:2016 Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 2-р хэсэг. Амны хаалт. Техникийн шаардлага,
• MNS 6623-3:2016 Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 3-р хэсэг. Халаад. Техникийн шаардлага, Мэс заслын ариун халаад,
• MNS 6623-4:2016 Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 4-р хэсэг. Гутлын өмсгөл. Техникийн шаардлага.
• MNS 6828:2020 Амны даавуун хаалт. Техникийн шаардлага
• MNS 6159:2010 Этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель. Ерөнхий шаардлага
• MNS 6407:2013 Халдваргүйжүүлэлтийн явуулын байранд тавих техникийн ерөнхий шаардлага
• MNS 6408:2013 Халдваргүйжүүлэлтийн суурин байранд тавих техникийн ерөнхий шаардлага
Эдгээр стандартуудыг http://estandard.gov.mn/standart вэб хуудаснаас уншиж, ашиглах боломжтой. Дэлгэрэнгүйг 51-263860 утсаар Стандартын мэдээлэл, лавлагааны төвтэй холбогдон лавлаарай.