Сэлэнгэ аймгийн 17 сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд болон хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл, нийтийн хоол, худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 42 иргэнийг оролцуулж аймгийн ХААГ-ын мэргэжилтэн, МХГ-ын улсын байцаагч нартай хамтран хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын цахим сургалт зохион байгууллаа.
Тус сургалтанд “MNS 4946:2019 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага” стандарт, “MNS CAC/RCP 43:2011 Гадна талбайд хоол хүнс бэлтгэх, борлуулах эрүүл ахуйн дадлын дүрэм” сэдвээр мэдээлэл өгч салбарын үйл ажиллагааг сурталчилж ажиллаа.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС