“Хөгжиж буй орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих нь” форумд оролцов

“Хөгжиж буй орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих нь” форумд оролцов

“Хөгжиж буй орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих нь” форумд оролцов

      Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо 2018 оны 10 дугаар сарын 18-аас 28-ний өдрүүдэд Бээжин хотын Технологийн коллеж, Хятадын хөдөө аж ахуйн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөгжиж буй орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих нь” форум зохион байгуулгдсан. Энэхүү форумд СХЗГ-ын СТҮБГ-ын мэргэжилтэн С.Соронзонболд удирдамжийн дагуу оролцоод ирлээ.

Энэ удаагийн форумд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Tshwane University of Technology, North-west University, Оросын Холбооны Улсын The Russian Association of Stove makers, Гана Улсын Ghana Energy commission, Пакистан Улсын Bahauddin Zakariya University, БНХАУ, Монгол Улс, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны төлөөлөл зэрэг нийт 12 улс, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Тус форум нь хөгжиж буй орнуудад өндөр хөгжилтэй орнуудын сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн үр дүнтэй хэрэглэж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэрээ оруулж болох талаар мэдээлэл хүргэх, туршлагаасаа хуваалцах гол зорилготойгоор 2006 оноос хойш зохион байгуулагдаж байна.

Форумд оролцогчдийн зүгээс өөрсдийн туршилтын үр дүн, туршлагаас олон улсын стандартад оруулах боломжийг судлаж байгаа бөгөөд энэ талаар хөгжиж буй орнууд нэгдсэн нэг саналтай болох, тухайн стандартчиллын хуралдаанууд дээр бие биенээ харилцан дэмжих нь зүйтэй гэж үзэж байсан юм.

Форумын үеэр дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан. Үүнд:

  1. Сэргээгдэх эрчим хүчний салбарын стандартыг тогтоох стратегийн хэрэглээ, хөгжиж буй орнуудад явагдаж буй стандартчилалын дэвшлийн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Тухайлбал ахуйн зуух, зуухны яндангийн утаа баригч төхөөрөмжийн, эрчим хүчний менежментийн талаар туршлага судлаж, холбоо харилцаа тогтоож, мэдээлэл олж авсан. Мөн “Бид стандартыг хэрхэн боловсруулдаг вэ” сэдэвт, олон улсын стандартчиллын тогтолцоо болон Монгол Улсын стандартчиллын тогтолцоо, мөн зүухны талаарх холбогдох стандартын танилцуулга зэргийг багтаасан илтгэлийг СХЗГ-ын мэргэжилтэн тавьсан.
  2. БНХАУ-ын Changdu хотод байрших Biogas institute of Ministry of Agriculture -т зочилж танилцах аялалд оролцож, туршлага судлаж, танилцсан.

Цаашид БНХАУ-ын Стандартчиллын удирдах газартай байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хоёр тал хамтран олон улсын стандарт болох боломжтой стандартын томьёолол нь “Ахуйн хэрэглээний зуухнаас гарах агаар бохирдуулагч хэмжээ ба түүнийг шинжлэх арга” гэсэн стандарт байх гэсэн саналтай байна.  

Leave a Reply