СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРААС МХЕГ-ЫН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛАН ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА, СУРГАЛТЫГ ЯВУУЛЛАА

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРААС МХЕГ-ЫН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛАН ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА, СУРГАЛТЫГ ЯВУУЛЛАА

Өнөөдөр буюу 2019 оны 5-р сарын 30-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн танилцуулга, сургалтыг онлайн болон танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Тус сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон орон нутгийн мэргэжлийн хяналтын салбар нэгжийн 1000 гаруй албан хаагчид хамрагдсан.


Уг сургалтаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний хууль эрх зүйн орчны шинэчлэлийн танилцуулга, Техникийн зохицуулалтыг боловсруулах, хэрэгжүүлэх үе шатуудад төрийн хяналт шалгалтын байгууллагаас гүйцэтгэх чиг үүрэг, оролцоо, төрийн хяналтын үр дүнг тайлагнах ажлыг зөвлөмж, удирдамжаар хангах, Бүтээгдэхүүн тохирлын баталгаа, төрийн хяналт шалгалтын ажлын давхцлыг арилгах, уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа юм.
СХЗГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн сургалтын арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний төрийн хяналтыг хэрэгжүүлэх тэр дундаа хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор заавал мөрдөх техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн хяналтын байцаагчдыг стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр сургалтад хамруулж гэрчилгээжүүлэхээр хуулинд заасан. Иймд хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар 2019 оны улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан бөгөөд төрийн хяналт шалгалтын ажлын уялдаа холбоог сайжруулах Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар ерөнхий мэдлэг, мэдээллийг олгох сургалт зохион байгуулж байна” гэлээ.


Дараах сэдвийн хүрээнд илтгэл, мэдээлэл тавьсан юм. Тухайлбал:
– Стандартчилал, тохирлын үнэлгээний тогтолцооны эрх зүйн шинэчлэл 
– Тохирлын үнэлгээний итгэмжлэл 
– Баталгаажуулалт 
– НАССР нэвтрүүлсэн үйлдвэрүүдэд Баталгаажуулалтын гэрчилгээ олгох шалгуур шаардлага сэдвээр 
– Олон улсын болон үндэсний стандартын каталог, цахим мэдээллийн сангийн ашиглалт, стандартын хувилан олшруулах эрхийн тухай
– Техникийн зохицуулалт боловсруулах, техникийн зохицуулалтад шүүлт хийх заавар зөвлөмж
– Агаар, хөрс, усны чанарын болон уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартчилал
– Мод, модон бүтээгдэхүүний стандартчилал
– Хүнсний салбарын стандартчилал
– Уул уурхай, ашигт малтмалын салбарын стандартчилал
– Газрын харилцаа, геодези зураг зүй /газар зохион байгуулалтын масштабын таних тэмдгүүд/

Leave a Reply

Close Menu