Сингапур улсад  зохион байгуулагдсан ”Цэвэр усны хэмжил” сэдэвт семинарт оролцов

Сингапур улсад зохион байгуулагдсан ”Цэвэр усны хэмжил” сэдэвт семинарт оролцов

Германы Физик технологийн хүрээлэн, Ази номхон далайн бүс нутгийн хууль эрхийн хэмжил зүйн байгууллагуудын хамтран зохион байгуулж буй MEDEA төслийн хүрээнд зохион байгуулсан ”Цэвэр усны хэмжил” сэдэвт семинарт СХЗГ-ын ахлах мэргэжилтэн оролцлоо. Тус сургалтад цэвэр усны хэмжлийн тулгамдсан асуудал, Олон Улсын стандартыг хэрэгжүүлэх болон Олон Улсын болон бүс нутгийн харьцуулалт зохион байгуулах талаар хэлэлцсэн юм.

Ус цаг уурын хэмжил зүйн лабораторийн Усны лаборатори нь химийн органик бус нэгдэл – SS, COD, BOD, NH4, NO2, NO3, P, F, Fe, Si,  Hardness, Ca, Mg, Na, K, SO4, HCO3, CI Физик химийн PH, EC биологийн E.coli, Salmonella, Clostridia, Total bacterial count зэрэг 32 үзүүлэлтээр цэвэр усны чанарыг шалгаж хэмждэг бөгөөд техникийн нөхцөл сайжруулан бүс нутгийн болон Олон Улсын харьцуулалтад оролцох боломжтой байна.

Сингапурт болсон фокус группийн уулзалтаар 2019 онд цэвэр усанд хүнд металл илрүүлэх, хоёрдогч эталон уусмал ашиглан хэмжилт хийх аргаар Олон Улсын харьцуулалт зохион байгуулахаар ярилцав. Дээрх группийн уулзалтад Монгол, Малайз, Сингапур, БНХАУ, Япон Улс, Герман Улс, Энэтхэг Улсийн төлөөлөгч нар оролцов.

 

Leave a Reply

Close Menu