Олон улсын стандартчиллын байгууллагын стандартчиллын дэд хорооны хуралд оролцлоо

Олон улсын стандартчиллын байгууллагын стандартчиллын дэд хорооны хуралд оролцлоо

Олон Улсын Стандартчиллын байгууллага (ISO)-ын ISO TC 207/SC 01 Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартчиллын дэд хорооны ээлжит хурал 2018 оны 6 -р сарын 1-ээс 9-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулгдсан. Энэхүү хуралд СХЗГ-ын СТҮБГ-ын мэргэжилтэн С.Соронзонболд оролцоод ирлээ.

       ОУСБ-ААС БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ISO 14000 БҮЛЭГ СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭХ, МӨН ХОЛБОГДОХ СТАНДАРТЫГ ШИНЭЭР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА. ЭНЭ УДААГИЙН ДЭД ХОРООНЫ ХУРЛААР WG 7, WG 8, WG 9, WG 11, WG 12ЗЭРЭГАЖЛЫН ХЭСГҮҮДИЙН БОЛОВСРУУЛСАН ДАРААХ СТАНДАРТЫГ АВЧ ХЭЛЭЛЦСЭН. ҮҮНД:

– ISO 14007 Environmental management – Determining environmental costs and benefits – Guidance.

– ISO 14008 – Monetary valuation of environmental impacts and related environmental aspects.

Эдгээр олон улсын стандартын төсөл (DIS) -ийг 14001:2015, 14004:2016 стандартуудад орсон нэмэлт өөрчлөлттэй уялдуулан, гишүүд саналаа танилцуулж, хэлэлцэн, цаашид олон улсынстандартын эцсийн төсөл (FDIS) болгон олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулахыг дэд хорооноос дэмжлээ. Эдгээр стандартыг 2018 оны эцсээр олон улсын стандарт болгон гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

ISO TC 207/SC 01 Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартчиллын дэд хорооны дарга, нарийн бичгийн даргаарИх Британы стандартын байгууллага BSI -ын төлөөлөл Martin Baxter, Mike Heniganнар ажиллаж байна. Мөн WG 7-ийн дарга, нарийн бичгийн даргаар Шведын стандартын хүрээлэнгийн төлөөлөл Bengt Steen, Jimmy Yoler ажиллаж байна.

Энэхүү дэд хороонд манай улс жинхэнэ гишүүнчлэл (P-member)-тэй бөгөөд WG 7, WG 8 ажлын хэсгийн хуралдаан болон дэд хорооны нэгдсэн хуралдаанд албан ёсоор санал өгч оролцлоо.

WG 7 ажлын хэсгийн хурлыг Германы стандартын газар DIN хамтран зохион байгуулсан бөгөөд хуралд Аргентин, Белги, БНХАУ, Коста Рика, Денмарк, Герман, Япон, Лебанон, Малайз, Монгол, Шинэ Зеланд, Швед, Швейцарь, Уганда, Их Британизэрэг 15 орны 25 төлөөлөгч оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанд болон дэд хорооны хуралдаанд МУ-аас төлөөлөл оролцож, стандартын төсөлд санал өгсөн нь олон улсын стандартчиллын үйл ажиллагаанд хувь нэмэрээ оруулсан ажил боллоо. Мөн олон улсын стандартчиллын байгууллагын дэд хороо, ажлын хэсгийн хуралдааны зохион байгуулалт, хурлыг зохион байгуулж буй Германы стандартын байгууллагын үйл ажиллагаа зэргээстуршлага судлаж, танилцсан болно.

Мэдээ бэлтгэсэн:                             С.Соронзонболд

Leave a Reply