МОНГОЛ УЛСАД “СТАНДАРТ, Хэмжил зүйн байгууллага үүсч хөгжсөний ТҮҮХТ 95” жилийн ойн хүрээнд хийсэн ажил

МОНГОЛ УЛСАД “СТАНДАРТ, Хэмжил зүйн байгууллага үүсч хөгжсөний ТҮҮХТ 95” жилийн ойн хүрээнд хийсэн ажил

МОНГОЛ УЛСАД “СТАНДАРТ, Хэмжил зүйн байгууллага үүсч хөгжсөний ТҮҮХТ 95” жилийн ойн хүрээнд хийсэн ажил 

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь түүхт 95 жилийн ойгоо угтан  стандарт, хэмжилзүйн тухай мэдлэг ойлголтыг таниулан сурталчилах, төлөвшүүлэх, нийгэм, эдийн засгийн салбарт стандартын үүрэг, ач холбогдлыг таниулах зорилгоор   Зуунмод сумын ЕБС-ийн сурагчдын дунд  “Стандарт-бидний амьдралд”  эссэ бичлэг, “Хэмжил –бидний амьдралд”  гар зургийн уралдааныг  2018 оны 09 сарын 24 – 10 сарын 05-ны хооронд зарлан явууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд нийт 60 сурагчийн бүтээл ирсэн ба 2018 оны 10 сарын 09-ний өдөр тус хэлтэс дээр тэмцээнд амжилттай оролцож шагналт байр эзэлсэн  сурагчдад шагнал гардуулж урамшуулсан.

“Стандарт-бидний амьдралд”  эссэ бичлэгийн уралдаанд  

1-р байр Т.Ариунзаяа  / Хүмүүн цогцолбор сургууль 11 А анги/

2-р байр Г.Тэмүүлээ /Монгени 5 –р сургууль 10 А анги/ утас

3-р байр М.Цолмон  / Хүмүүн цогцолбор сургууль 10 Е анги/

Тусгай байр :

А.Биндэръяа /Монгени 5 –р сургууль 10 А анги/ утас

А.Даш-Өлзий / Хүмүүн цогцолбор сургууль 10 Д анги/

Л.Сүхбаатар / Хүмүүн цогцолбор сургууль 10 А анги/

 

“Хэмжил-бидний амьдралд”  гар зургийн уралдаанд

1-р байр  Б.Цолмон / Хүмүүн цогцолбор сургууль 8Б анги/ утас

2-р байр  А.Номинзул / Хүмүүн цогцолбор сургууль 8Ё анги/

3-р байр  А.Мишээл  / Хүмүүн цогцолбор сургууль 6Г анги/

Тусгай байр :

Л.Хонгорзул / Хүмүүн цогцолбор сургууль 7Г анги /

М.Анужин / Хүмүүн цогцолбор сургууль 7Г анги/

О.Энгүүн / Хүмүүн цогцолбор сургууль 6Е анги/  сурагчид тус тус шагналт байранд шалгарсан байна.

 

  1. Мөн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь “Стандарт, хэмжилзүйн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс,  хууль хяналтын байгууллагуудтай хамтран 2018 оны 10 сарын 05-ны өдөр  Баянчандмань сумын иргэдэд хууль, эрх зүйн зөвөлгөө, мэдээлэл өгч, эрх зүйн туслалцаа үзүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулсан ба  83 иргэн хамрагдсан.

Энэхүү өдөрлөгийн үеэр тус хэлтсийн мэргэжилтнүүд  шинээр батлагдсан хууль тогтоомж, стандартын талаар мэдээлэл хийж, төсөвт байгууллага болон худалдаа үйлчилгээнд ашиглагдаж буй жинг баталгаажуулж ажилласан Аймгийн ЗДТГ-ын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Баянчандмань сумын Чандмань багийн иргэдийн нийтийн хуралд оролцлоо.

Тус сумын холбогдох үйлчилгээний стандартын шаардлагыг хангаж, чанарыг эрхэмлэн тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй  “Чанартай үйлчилгээтэй байгууллага”-аар “Төв түшээ ХХК-ний харьяа Говь ресорт” амралтын газар, Бадамханд эзэнтэй “Цэн” хүнсний дэлгүүр тус тус шалгарч “Батламж”  хадгалуулсан.

Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Баянчандмань сумын ЗДТГ-тай хамтран волейбол, ширээний теннисний тэмцээнийг зохион байгуулсан ба  7 багийн  70 гаруй тамирчин оролцож эхний 3 байрыг эзэлсэн баг, тамирчдыг шалгарууллаа. Тухайлбал:

  • Волейболын   тэмцээнд :
  • 1-р байр  Баянчандмань сумын  сургууль баг,
  • 2-р байр Баянчандмань сумын Мон-Эгг баг,
  • 3-р байр Баянчандмань сумын Тамгын газрын баг   тус тус шагналт байранд шалгарсан байна.
  • Ширээний теннисний тэмцээнд :
  • Эрэгтэйчүүдэд
  • 1-р байр  Баянчандмань сум Батаа ,
  • 2-р байр Баянчандмань сум  Ганбаатар,
  • 3-р байр Баянчандмань сум  Өлзийбат
  • Эмэгтэйчүүдэд
  • 1-р байр  Баянчандмань сум Г.Золжаргал,
  • 2-р байр Баянчандмань сум  С.Өнөр-Өлзий,
  • 3-р байр Баянчандмань сум  Лэгжиймаа   тус тус шагналт байранд шалгарсан байна.

 

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

 

 

Leave a Reply