ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР – 2020.05.20

ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР – 2020.05.20

ДЭЛХИЙН ХУДАЛДААН ДАХЬ ХЭМЖИЛ

Дэлхийн хэмжил зүйн өдрийг 1875 оны 5 дугаар сарын 20-нд Метрийн хэлэлцээрийг баталсан  өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг билээ. Метрийн хэлэлцээр нь метрийн систем дээр үндэслэсэн хэмжигдэхүүний нэгжийн нэгдмэл байдлыг хангах шинжлэх ухааны ололт, инновац, олон улсын худалдаа, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, мөн түүнчлэн хүрээлэн буй орчныг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах нөхцлийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Энэ жилийн  дэлхийн хэмжил зүйн өдрийг “Дэлхийн худалдаан дахь хэмжил” уриан дор тэмдэглэж байна. Олон улсын худалдаа, стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид хэмжил зүй чухал  үүрэгтэй болохыг онцлон мэдүүлэх зорилгоор энэ сэдвийг сонгосон байна.

Дэлхийн өнцөг булан бүрт Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд хэмжлийн шинэ техникийг шаардлагатай нарийвчлалын түвшинд бий болгож, хэмжил зүйн шинжлэх ухааныг  хөгжүүлж байна. Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд Олон улсын жин хэмжүүрийн товчооноос зохион байгуулах харьцуулалтад оролцон хэмжлийн үр дүнгийн найдвартай байдлыг хангана.

Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгуулага(OIML)-аас олон салбарын шаардлагуудыг уялдуулан зохицуулах зорилгоор зөвлөмжийн стандартыг боловсруулж байна. Мөн түүнчлэн Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгуулага(OIML)-аас  техникийн зохицуулалтад нийцсэн  хэмжих хэрэгслийн үйлдвэрлэл, худалдааг олон улсад хүлээн зөвшөөрөх тохирлын гэрчилгээ олгох тогтолцоог (OIML-CS) шинэ шатанд хүргэх, боловсронгуй болгохоор хариуцан ажиллаж байна.

Энэ хэмжил зүйн тогтолцоо нь өнөөдөр олон улсын хэмжээнд худалдаа явуулахад шаардагдах үнэн зөв, найдвартай хэмжлийн үндэсийг хангадаг төдийгүй ирээдүйн сорилтод бэлтгэхэд хувь нэмэр болно.

Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан Үндэсний хэмжил зүйн байгууллагууд, Засгийн газар хоорондын байгууллагад ажиллаж буй бүх хүмүүст талархал илэрхийлж баярын мэнд хүргэж байна.

www.worldmetrologyday.org

Олон улсын хууль эрхийн   хэмжил зүйн байгууллага-OIML

Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллага нь 1955 онд байгуулагдсан. OIML нь түүний удирдах байгуулага болох Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн товчоотой хамтран зохицуулалт, дүрэм журмын уялдааг ханган ажилладаг.  Байгуулагдсан цагаас эхлэн үндэсний хэмжил зүйн үйлчилгээ, хэмжил зүйн хяналт, түүнд хамаарах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах баримт бичиг, техникийн зохицуулалтыг боловсруулсаар ирсэн.

      Олон улсын жин хэмжүүрийн      товчоо- BIPM

1875 оны Метрийн хэлэлцээрээр Олон улсын жин хэмжүүрийн товчоо(BIPM)-г байгуулан анх удаа олон улсын хэмжээнд хэмжил зүйн хамтын ажиллагаа эхэлсэн билээ. BIPM нь бидний амьдралын бүхий л талууд ялангуяа худалдаа, үйлдвэрлэл дэх дэлхий нийтийн хэмжлийн нэгдмэл байдлыг   хангах үндэс суурь  болсон нь эдүгээ 21 –р зууны томоохон сорилт болох уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, энергийн асуудлыг шийдвэрлэхэд амин чухал хэвээр байна.   BIPM нь физик ба химийн хэмжигдэхүүний судалгаа шинжилгээг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэж байна. BIPM  нь олон улсын нэгжийн СИ системийн тодорхойлолтод нийцсэн эталоныг итгэмжлэгдсэн лаборатори, үйлдвэрлэлд дамжуулах үүрэгтэй үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүдийг холбох, харьцуулатыг зохицуулах, хүлээн зөвшөөрөх асуудлыг хариуцан ажилладаг.

Leave a Reply