Дэлхийн стандартын өдөр, Монгол улсын Стандарт, хэмжил зүйн ажилтны өдрийг   тэмдэглэн өнгөрүүлэх  хүрээнд “ЭСЭЭ” бичлэгийн уралдааныг зохион байгууллаа

Дэлхийн стандартын өдөр, Монгол улсын Стандарт, хэмжил зүйн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “ЭСЭЭ” бичлэгийн уралдааныг зохион байгууллаа

Тэмдэглэлт өдрийг угтсан  төлөвлөгөөт ажлуудын хүрээнд 2019 оны 10 дугаар сар 1-14-ний өдрүүдэд  Орхон аймгийн  ЕБСургуулийн ахлах ангийн сурагчид, МСҮТөвүүдийн суралцагчидын дунд тэдний стандартын тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, стандартын хэрэглээ, ач холбогдлыг таниулах зорилгоор “Стандарт бидний амьдралд”  сэдэвт эсээ бичлэгийн уралдаан  зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

 Уралдаанд 14 зохион бичлэг ирснээс нэгдүгээр байраас тусгай  байр хүртэл шалгаруулж, урамшууллаа.

Шалгарсан сурагчдыг шагнаж урамшуулах  ёслолын үйл ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэлтсийн сургалтын танхимд болж өнгөрлөө. Энэ үеэр тэдэнд Дэлхийн стандартын өдрийн уриаг танилцуулж,  салбарын үйл ажиллагааны танилцуулгаи  болон “Баатар гуай” богино хэмжээний сурталчилгааг үзүүлж сонирхууллаа.

Уралдаан амжилттай оролцсон сурагчдыг  танилцуулбал:

1-р байранд 5-р сургуулийн 12Б ангийн сурагч У.Ундрах

2-р байранд “Эрдмийн сан” сургуулийн 11А ангийн сурагч Б.Баттулга

3-р байранд 5-р сургуулийн 12Б ангийн сурагч Б.Бүжинлхам

Тусгай байранд 1-р сургуулийн 12Б ангийн сурагч Б. Ганчимэг нар тус тус шалгарсан байна.

Leave a Reply