Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрчилгээ олголоо

Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрчилгээ олголоо

Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн болон менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцсэн юм. Ингээд 2019 оны 1-р сарын 11-ны өдөр зөвлөлийн шийдвэрийн дагуу  дараах аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрчилгээ гардуулах арга хэмжээг зохион байгуулав.

Байгаль орчны менежментийн тогтолцооны MNS ISO 14001 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг Дархан-Уул аймгийн АШУҮИС –ийн салбар Анагаах ухааны сургуульд, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн MNS OHSAS 18001 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг ЭСТО ХХК-нд, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO IEC 22000 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг Алко групп ХХК, Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг ТЭСО констракшн ХХК, ТЭСО пропертис ХХК, АПУ Дэйри ХХК, ОБЕГ-ын улсын нөөцийн обьект  03 салбар, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ –н Сургалт, судалгаа мэдээллийн хэлтэс, Алко групп ХХК-уудад олгох, Сэлэнгэ аймгийн ЗДТГ , Талх чихэр ХК, Империал секьюрити ХХК, Эн Эй Би ХХК, Хөвсгөл аймгийн нисэх буудал, Бласт ХХК-иудын гэрчилгээг сунгав.

Мөн 5 аж ахуй нэгжийн нийт 27 нэр,  төрлийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргасан юм.

 

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Leave a Reply

Close Menu