“ЦАГААН САР-2023” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦЛОО.
Хөвсгөл аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Худалдаа аж үйлдвэрийн танхим Хөвсгөл салбар, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран аймаг орон нутгийнхаа баталгаат бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хэрэглэгчдэд ойртуулах, таниулан сурталчлах, зөвлөмж өгөх, улмаар хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн дунд судалгаа явуулан, санал хүсэлтийг нь авч “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” уриан дор үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Аймгийн Спортын төв ордонд зохион байгууллаа..
Энэхүү зохион байгуулагдаж байгаа “Цагаан сар 2023” Үзэсгэлэн худалдааны үеэр тус хэлтэс нь бүтээгдэхүүнийг тохирлын баталгаажуулалтад хамруулах, сав баглаа боодол, хаяг шошго, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, ашиглагдаж буй хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулан зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.