Дэлхийн Хэмжил зүйн өдрийг угтан “Эрүүл мэндийн салбар дахь хэмжил” сэдэвийн хүрээнд Хөвсгөл аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэнгүүд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Далайн элбэрэл, Энэрэл, Олонд туслах, Дэлгэр мөрөн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хэмжих хэрэгслүүдэд MNS OIML R16-1 2005 /Шууд бус хэмжлийн цусны даралтын аппарат/, MNS 5311:2003 /Статик жинлэлтийн жин. Шалгах арга хэрэсэл/ стандартуудын дагуу шалгалт, баталгаажуулалтын хийж, хүн бүр эрүүл байх, эрүүл мэндийн салбарт хэмжил зүйн гүйцэтгэх үүрэг чухал болохыг танилуулан ажиллаа.
Нийт хэмжил зүйн байгууллагын ажилтан албан хаагч, харилцагч байгууллагууддаа “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийн баярын мэндийг хүргэж байна.