ХЭМЖИЛ ЗҮЙН ХЯНАЛТ, ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ УЛААН-УУЛ, РЭНЧИНЛХҮМБЭ, ЦАГААННУУР СУМДАД ХИЙГДЛЭЭ.
Салбарын ерөнхий байцаагчийн баталсан Стандарт, хэмжил зүйн салбарын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг үндэслэн Рэнчинлхүмбэ сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт, мөн улсын хэмжээнд хүнсний зах дэлгүүр, худалдааны төв, супермаркет, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудад Хэмжил зүйн тухай хууль болон “Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт шалгалт хийх журам” холбогдох стандартын хүрээнд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдын нийт 26 хүнсний хүнсний дэлгүүрт урьдчилан сэргийлэх хянал шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар:
1. Савласан бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго нь MNS OIML R 79:2017 “Савласан бүтээгдэхүүний шошгод тавих шаардлага” стандартыг хангахгүй
2. Савласан бүтээгдэхүүн нь MNS OIML R 87:2008 “Савласан бүтээгдэхүүний тоо хэмжээ” стандартын шаардлагыг хангахгүй
3. Савласан бүтээгдэхүүний жин хэмжээг тодорхойлоход болон худалдаа үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглаж буй хэмжих хэрэгсэл нь шалгалт баталгаажуулалтад хамрагдаагүй,
4. Улсын баталгаатай хяналтын жин ашиглаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ.
Зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлж хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
Мөн хэмжих хэрэгслийн ээлжит баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэлээ.