ХӨВСГӨЛ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС
Хөвсгөл аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь анх 1981 оны 2 дугаар сард Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа Үнэ, чанарын хэлтэс нэртэйгээр байгуулагдсанаар тус хэлтсийн суурь тавигдаж байсан. Анх хэлтсийн дарга, аж үйлдвэр-хөдөө аж ахуй хариуцсан мэргэжиллтэн 3 орон тоотой ажиллаж эхэлсэн. 1988 оноос Стандарт, чанарын хяналтын хэлтэс 6 орон тоотой,1989 оноос Аймгийн Стандарт чанарын хэлтэс, 1993 оноос Стандартчилал, хэмжил зүйн төв, 2016оны Монгол Улсын Их Хурлын 09 дүгээр тогтоолоор Стандарт, хэмжил зүйн хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус хэлтсийн дарга нар:
- Лувсанцэрэнгийн Пүрэвжав /1981-1983/,
- Балжиннямын Жадамба /1983-1985/
- Чойнзонгийн Давааням /1985-1987/
- Дамбажавын Гармаа /1987-1990/
- Ванчингийн Олдох /1990-1991/
- Чойнзонгийн Давааням /1991-1994/
- Дашнамжилын Батсайхан /1994-2019/
- Бямбасүрэнгийн Баяндалай /2019-2021/
- Дэмбэрэлжавын Батцоож /2021 оноос тус хэлтсийн даргаар ажиллаж байна.
Одоогийн байдлаар тус хэлтэс нь үйлажиллагаандаа Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, Засгийн газрын 2002 оны 146 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоол, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд стандартчилал, чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэйгээр гүйцэтгэн Баталгаажуулалтын алба, Хэмжил зүйн алба, Сорилтын лаборатори, Захиргаа аж ахуй гэсэн бүтэцтэй, 21орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэмжил зүйн лаборатори нь механик, даралт, эзлэхүүн, цахилгаан хэмжлийн төрлүүдээр баталгаажуулалт хийж Стандарт хэмжил зүйн газрын итгэмжлэл, аттестатчилалд 7 удаа орж, амжилттай үнэлэгдсэн.
Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын алба нь итгэмжлэлийн хүрээний дагуу 11 төрлийн 46 бүтээгдэхүүн, 16 төрлийн үйлчилгээнд итгэмжлэл олгон ажиллаж байна.
Хэлтсийн харьяа лаборатори нь1960 онд үндэс суурь нь тавигдаж тухайн үед анхны нян судлалын лаборатори Эрүүлийг Хамгаалах Газрын харьяа “Ариун цэвэр халдвар судлалын станц”-ын дэргэд нэг лаборантын орон тоотойгоор үүсгэн байгуулагдсан.1964 онд Химийн лаборатори байгуулагдаж Эрүүлийг Хамгаалах Газрын харьяа “Ариун цэвэр халдвар судлалын станц”-ын дэргэд нэг орон тоотойгоор ажиллаж эхэлсэн. 1972 онд Нэгдсэн эмнэлгийн лабораторитой нэгдэж,1975 онд ариун цэврийн халдвар судлалын станцын барилга баригдаж, зориулалтын байранд орсон.
1991 онд Клиник бактерилогийн лаборатори нь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лабораторийн тасагтай нэгдэж, үлдсэн лаборатори нь Эрүүл мэндийн байгууллагын харьяа “Эрүүл ахуй халдвар судлалын газар”-ын лаборатори нэртэйгээр ажиллаж 1996 оноос Аймгийн Мэргэжлийн хяналтын албаны харьяа “Эрүүл Ахуй халдвар Судлалын лаборатори” болсон. 2000 онд Эрүүл мэндийн газрын харьяа “Эрүүл Зүйн Лаборатори” болж 2002 онд Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоол, Засгын Газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай 162 дугаар тогтоол, Ерөнхий сайдын Улсын мэргэжлийн хяналтын газрын бүтэц, удирдлагын орон тооны тухай 2002 оны 94 дүгээр захирамжийг үндэслэн 13 агентлаг нэгдэж, Улсын мэргэжлийн хяналтын газар, орон нутагт Мэргэжлийн хяналтын газрууд байгуулагдсан бөгөөд түүний бүтцэд лабораторитой байхаар тусгагдсан.
2005 оноос Аймгийн Засаг даргын захирамжаар Стандарт хэмжилзүйн төвийн лабораторид нэгдэж “Хүнсний Аюулгүй Байдлын Нэгдсэн Лаборатори” болсон. 2007 оноос Аймгийн Засаг даргын 2006.05.26-ны өдрийн 111 тоот захирамжаар СХЗТөийн дэргэд 2005 онд нэгдсэн байсан Хүнсний аюулгүй байдлын нэгдсэн лабораториос хими, нян судлалын лаборатиудыг буцаан салгаж Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдуулан, хяналт шалгалтын ажлын үнэн магадлалыг тогтоох, баталгаажуулах хариуцлагатай үүргийг хүлээх зорилготой байгуулагдаж “Эрүүл ахуйн хяналтын лаборатори” болсон.
2012 он Монгол Улсын ЗГ-ын 175-р тогтоолоор Аймгийн Стандарт хэмжил зүйн төвийн дэргэдэх хими, нян судлал, таримал ургамлын үрийн лабораториудыг Мэргэжлийн хяналтын газрын “Эрүүл ахуйн хяналтын лаборатори”-той нэгтгэсэн.
2020 он Улсын төсөвт Лабораторийн барилга нэртэй тендер шалгаруулж 4 давхар бүхий шинэ барилга ашиглалтанд оруулсан. Лаборатори нь 4 давхартаа 3600 м.кв бүхий 16 өрөөттэйгээр үйл ажиллагаа явуулж “Аймаг орон нутгын жишиг лаборатори” гэж Итгэмжлэлийн үнэлгээгээр үнэлүүлсэн.
2023 оны Засгийн газрын 417 дугаар тогтоол гарсантай холбоотой 2023.01.01-нээс Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн харьяанд манай лаборатори нь орчин үеийн шинжилгээний арга аргачлалд тулгуурлан хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хими физик болон биологийн хүчин зүйлийг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны болон ахуйн химийн бүтээгдэхүүн, эм, эмийн уусмал, гол мөрөн, төвлөрсөн болон төвлөрсөн бус усан хангамжийн ус, ургамал, ургамлын үр, бусад түүхий эд бүтээгдэхүүнд тодорхойлж, Хими хор судлал, Нян судлал, Ургамлын эрүүл ахуй, хорио цээр гэсэн үндсэн 3 лабораторитой эрхлэгч, лабораторийн шинжээч-дээж хүлээн авагч /химич/, лабораторийн шинжээч-дээж хүлээн авагч /нян судлал/, лабораторийн шинжээч-дээж хүлээн авагч /хорио цээр/, лаборант гэсэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.