Стандарт, хэмжил зүйн газар нь мандатын болон орчны шинжилгээнд тулгуурлан стратегийн зорилгоо дараах байдлаар томьёолж байна. Үүнд:
Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.
Дээрх стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
Стратегийн зорилт 1: Стандарт, хэмжил зүйн салбарын орлогыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 2: Стандарт, хэмжил зүйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 3: Стандарт, хэмжил зүйн газраас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулна. Стратегийн зорилт 4: Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Стратегийн зорилт 5: Үндэсний стандартад олон улсын стандартын эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 6: Техникийн зохицуулалт боловсруулахад төрийн захиргааны төв байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
Стратегийн зорилт 7: Хэмжил зүйн салбарт зайлшгүй шаардлагатай улсын болон ажлын эталон бий болгоно.
Стратегийн зорилт 8: Эталоны шалгалт тохируулга, хэмжлийн чадавхиа үнэлүүлж олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.
Стратегийн зорилт 9: Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, нэр төрлийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 10: Үнэт металлын сорьцын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.
Стратегийн зорилт 11: Стандарт, хэмжил зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог бүрдүүлнэ.