“СТАНДАРТ БА ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Хөвсгөл аймгийн Стандарт хэмжил зүйн газраас Монгол Улсад "Стандарт хэмжил зүйн" салбар үүссэний 100 жилийн ой, "Дэлхийн стандартын өдөр"-ийн хүрээнд зохион байгуулсан "СТАНДАРТ БА ХӨГЖИЛ" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 10.13-ний өдөр аймгийн Стандарт, хэмжил зүйн байрны хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд нийт 10 гаруй илтгэл ирүүлсэнээс:
Тэргүүн байранд Б.Баасанжав Д.Цолмон нар: СТАНДАРТЫН ХЭРЭГЦЭЭ БОЛОН ШААРДЛАГА /Боловсролын байгууллагын стандарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлыг судлах нь/,
Дэд байранд Г.Намсрай: ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ /Мөрөн сумын ЕБС-ийн жишээн дээр/,
Гутгаар байранд Т.Лхагвадорж “СТАНДАРТ ХӨГЖИЛ БА ОДОО ИРЭЭДҮЙ”
Д.Хүрэлбаатар: “МАЛЧДЫН ИВОМЕКИЙН ХЭРЭГЛЭЭ БА ХОР УРШИГ, ГАРЦ ШИЙДЭЛ” сэдэвт илтгэл Тусгай байранд шалгарлаа.
Шагналыг Хөвсгөл аймгийн Стандарт, хэжил зүйн хэлтсийн дарга Д.Батцоож, шүүгчдийн бүрэлдэхүүнд: Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Соёл урлагын газрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Г. Галтболд, ЭДЦС-ийн ТНУ-ы багш Д.Пунцагбалжир нар гардууллаа. Манай хэлтсээс зохион байгуулсан Эрдэм шинжилгээний бага хуралд мэдлэг оюун, авьяас чадлаа сорьсон бүх оролцогчиддоо ажлын амжилт хүсье. Баярлалаа.