“ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ СТАНДАРТ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.
Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас зохион байгуулсан “Иргэдэд ээлтэй Стандарт” арга хэмжээнд аймгийн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл “Хөвсгөл хүнс” ХК, “Шинэ амттан” ХХК, “Их дархадын буян” ХХК-иуд өөрсдийн органик бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд сурталчлан оролцлоо. Уг арга хэмжээнд Стандарт, хэмжил зүйн газар, харъяа салбар газрууд болон 21 аймгийн хэлтсүүд оролцож иргэдэд үйл ажиллагаа, үйлчилгээгээ таниулан мэдээлэл өгч, чанараар тэргүүлэгч харилцагч байгууллагуудын үзэсгэлэн худалдаа болсон юм.