“ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР”, “АХМАДЫН БАЯРЫН” ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Уг арга хэмжээний хүрээнд салбарын 100 жилийн ойн хүрээнд "Хоймор нутгийн Стандарт, хэмжил зүйн салбарынхан" номыг хэлтсийн албан хаагчид эмхэтгэн хэвлүүлснээ ахмадууддаа өргөн барилаа.
“Хоймор нутгийн стандарт, хэмжил зүйн салбарынхан” хэлтсийн ахмадуудын дурдатгалын эмхтгэлийг бий болголоо.
Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Үнэ, чанарын хэлтэс 1981 оны 2 дугаар сард бие даан байгуулагдаж хэлтсийн дарга, аж үйлдвэр, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 орон тоотой ажиллаж эхэлжээ. Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1981 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар захирамжаар АДХ-ын гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтсийн төсвийн ахлах мэргэжилтэн Л.Пүрэвжав Үнэ чанарын хэлтсийн даргаар томилогдон ажиллах болсон юм. Энэ цаг мөчөөс хойш тус хэлтэст ажиллаж байсан үе үеийн ажилтан албан хаагчдын дурсамж, дурдатгалыг хамруулан бичлээ.