“БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА-ТАНЫ НҮДЭЭР” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.
Төрийн болон хувийн хэвшлийн нийт 36 байгууллага хамтран байгууллагынхаа үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, таниулах, зарим төрлийн үйлчилгээг нэг дороос авах нөхцөлийг бүрдүүлэх "Нээлтэй хаалганы өдөрлөг" 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингүнжавын талбайд зохион байгуулагдсан.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулсан “Бидний үйл ажиллагаа–Таны нүдээр” уриатай Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт бүх төрлийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, явуулын лабораторийн үйлчилгээг үзүүлж байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, таниулах, иргэдээс гарсан санал гомдлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан.