Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЗДТГ-тай хамтран 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдөр тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудад холбогдох стандартуудын хангалт хийж, 10 хүнсний дэлгүүр, 1 супермаркет, 3 цайны газар, 2 үс засах үйлчилгээ нийт 16-н аж ахуй нэгж иргэдийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийлээ. Мөн тус сумын үйлчилгээ эрхлэгчдэд сургалт мэдээлэл зохион байгуулж, зөвлөмж өгч ажиллалаа.