Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад 2021 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 29-ны өдрүүдэд тус сумдад үйл ажиллагаа явуулж байгаа нийт 45-н худалдаа үйлчилгээний газарт холбогдох стандартуудын хангалт хийж, 8 хүнсний дэлгүүрт тохирлын үнэлгээ хийлээ. Мөн хэмжих хэрэгслийн улсын шалгагч У.Одбаатар Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасны дагуу үйл ажиллагаандаа ашиглаж байгаа 30 ширхэг механик хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийж ажиллалаа.