Улсын шалгагч Б.Батбаяр Хөвсгөл аймгийн Түнэл, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл сумдад 2021 оны 5 дугаар сарын 24-нөөс 5 дугаар сарын 30-ны өдрүүдэд ажиллаж, Ник ХХК, Минж Од сервис ХХК, Да Си Скай ХХК, Үүр Ойл ХХК, Дэлгэрэх ХХК, Жаст Ойл ХХК, Хөвсгөл дуулга ХХК, Хөх бүрд ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн ШТС-д Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасны дагуу үйл ажиллагаандаа ашиглаж байгаа 38-н түгээгүүрт MNS 3015:2014 ( Шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл) стандартаар ээлжит шалгалт, баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.