ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Огноо: 2024 оны 04 дугаар сарын 15-ний өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: “Стандарт, хэмжил зүйн хэлтэс”ийн байранд талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” 51 дүгээр тогтоолыг үндэслэн “Стандарт, хэмжил зүйн хэлтэс”-ийн байранд нийт 110 м.кв байр талбайг түрээслэх түрээслэгчдийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2024 оны 04 дугаар сарын 17 –ны өдрийн 10.00 цагаас өмнө Шүүх шинжилгээний хэлтсийн байрны гурван давхарт 302 тоотод материалаа битүүмжлэн материалын жагсаалтын /дугтуйны гадна талд бичсэн/ хамт ирүүлсэн байна.
1.Түрээслүүлэх байр талбайн танилцуулга.
№ |
Түрээслүүлэх талбайн нэршил, чиглэл |
Талбайн хэмжээ |
Байршил, тайлбар |
“Стандарт, хэмжил зүйн хэлтэс”-ийн байранд |
|||
1 |
Түрээслүүлэх талбай |
110 м.кв |
Мөрөн сумын Урандөш 8 дугаар багийн байранд 110 м2 бүхий 5 өрөөг түрээслэх. |
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 04 дугаар сарын 17-ний өдрийн 10.00 цагаас өмнө |
Материал хүлээн авах хаяг |
Шүүх шинжилгээний хэлтсийн байрны гурван давхарт 302 тоотод |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
“Стандарт, хэмжил зүйн хэлтэс”-ийн хурлын танхимд 2024 ны 04 дугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагт нээнэ. |
Нэг сард 1 м2 талбай түрээслэх үнийн доод хэмжээ /НӨАТ ороогүй / |
Эд хөрөнгө түрээслүүлэх 1м.кв талбайн түрээсийн жишиг доод үнэ үйл ажиллагааны чиглэлээс хамааран дараах нөхцөлтэй байна. Үүнд: 1. Банк санхүүгийн үйлчилгээ – м.кв 8.000₮ 3. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа – м.кв 8.000₮ |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Хуулийн этгээдийн хувьд: -Улсын бүртгэлийн гэрчилгээ /e-mongolia цахим хуудаснаас авах/ - Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 1 жилийн мэдээлэл, гэрээний хуулбар; - Сүүлийн нэг жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын толорхойлолт. - Ажиллах хүчний мэдээлэл, анкет хэлбэрээр гаргаж баталгаажуулсан байх. - Нэг сарын 1 м2 талбайг түрээслэх үнийн ........санал /НӨАТ-гүй үнэ/ Иргэний хувьд: -Иргэний үнэмлэх /e-mongolia цахим хуудаснаас авах/ -Харилцагч банкны тодорхойлолт /зээл/ сүүлийн 1 жилийн дансны хуулга -Оршин суугаа газрын тодорхойлолт; /e-mongolia цахим хуудаснаас авах/ - Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар; - Нэг сарын 1 м2 талбайг түрээслэх үнийн .......санал /НӨАТ-гүй үнэ/ Жич: Сонгон шалгаруулалтад оролцох этгээд нь сонирхсон байр талбайг түрээслэх чиглэлийг тодорхойлж, өөрийн саналыг ирүүлнэ. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын дагуу Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоол.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар тогтоолын хавсралтын дагуу “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар”.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш 8 дугаар багт байрлах Стандарт, хэмжил зүйн хэлтэс-ийн байрны түрээслүүлэх байр талбайтай танилцах болон сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 90934488 болон Khuvsgul@masm.gov.mn цахим хуудаснаас авна уу.
ХАЯГ: Мөрөн сумын Урандөш 8 дугаар баг Шүүх шинжилгээний хэлтсийн байрны гурван давхар 302 тоот өрөө.