Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Хатгал тосгоны захирагчийн ажлын албанаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/612 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Хатгал тосгоны аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан сургалт 2022.06.22 ны өдөр аймгийн ЦГ, ОБГ, БОАЖГ, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хөвсгөлийн ТХГНХ захиргаа, Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаатай хамтран зохион байгуулж холбогдох хууль, дүрэм, журам, гэмт хэрэг, зөрчил, эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, стандартын биелэлт, тохирлын үнэлгээ болон , стандартаар хангаж ажиллаа.