Хөвсгөл аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс 2022оны 05-09-ны өдрөөс 05-16-ны өдөр хүртэл Төмөрбулаг,Шинэ-идэр, Галт,Жаргалант, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох суманд албан томилолтоор ажиллалаа.
1. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батбаяр НИК ХХК,НЭМЭН ХХК, ДА СИ СКАЙ ХХК, БАЯН ЭНХ АЙРАГ, ХАН ЭРЧИМ ШҮТЭЭН ХХК, ЛАВАЙ НУУР ХХК, ИДЭР ХХК, БҮРХЭЭР ХХК, ХӨВСГӨЛ ӨРГӨН ТЭС ХХК, ГАНДАН НУУР ХХК, ХӨРС ХХК, БҮРЭНХААН ХХК, Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаандаа ашиглаж байгаа 20-н шатахуун түгээх станцын 46-н түгээгүүрт MNS 3015:2014 ( Шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл), стандартын хүрээнд ээлжит шалгалт, баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
2. Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Мандахбаяр дээрх сумдад үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тохирлын үнэлгээ хийлээ
3.Хэмжих хэрэгслийн мэргэжилтэн Б.Дамдинсүрэн 130 аж ахуй нэгж иргэний худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглаж байгаа 130 хэмжих хэрэгсэлд MNS OIML R 76-1 5311:2013 /Статик жинлэлтийн жин шалгах арга хэрэгсэл/ стандартын дагуу ээлжит шалгалт, баталгаажуулалт хийж ажиллалаа.
4. Сургалт мэдээлэл,салбар сан хариуцсан мэргэжилтэн З.Нямгэрэл тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар тавих шаардлага MNS 4946:2019
Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага 5021-1:2019
Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Караокед тавих ерөнхий шаардлага 6909:2021 стандартын хангалт хийж ажиллалаа