СТАНДАРТТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.
Хөвсгөлд зочлох жил-2023 нэрлэсэн жилийн хүрээнд Ханх сумын ЗДТГ, Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газар, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран "Стандарттай аялал жуулчлал" сэдэвт зөвлөгөөн Хөвсгөл аймгийн Ханх суманд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газар, БОАЖГ, ОБГ, ГХБХБГ, Татварын хэлтэс, ХЦ-ийн 0117-р анги, ХЦ-ийн 0335-р анги зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл, мөн Ханх сумын хэмжээнд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн захирал удирдлагууд хамрагдлаа.
Тус зөвлөгөөнд Стандарт хэмжил зүйн хэлтэс нь Хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамрагдах нийтлэг асуудал, хэмжих хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандарт, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд тохирлын үнэлгээнд хэрхэн хамрагдах талаар тус тус мэдээлэл өгч оролцлоо.