Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Стандарт, хэмжил зүйн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулсан бөгөөд тус хуралдаанаас “Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого” “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулах үүрэг, чиглэлийг Стандарт,хэмжил зүйн газар өгсөн.
Дээрх бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг төсөлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, сонирхогч талуудын саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг 2023 оны 02 дугаар сарын 15-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн хооронд Улаанбаатар хот, 21 аймаг, салбар тус бүрийг хамруулан зохион байгуулах төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгаатай холбоотойгоор Хөвсгөл аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс 2-р сарын 27ны өдөр зохион байгууллаа.