СОРЬЦЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.
Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэг Цагаан сарын баярыг угтан 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч 6 иргэн, аж ахуйн нэгжид Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорьцын хяналтын улсын байцаагч сорьцын хяналт шалгалтыг хийлээ.
“MNS 6506:2015 Мөнгөн аяга. Ерөнхий шаардлага” стандартыг танилцуулан зөвлөгөө өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.