ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЛАБОРАТОРИУДЫН ХОЛБООНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хөвсгөл аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс “Дэлхийн чанарын өдөр”, “Үндэсний чанарын 7” хоногийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн лабораториудын нэгдсэн холбооны гишүүн лабораториудын дунд сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт 11 лабораторийн 26 хүн хамрагдаж хамтран ажиллан, ажлын уялдаа холбоогоо сайжруулж харилцан туршлага солилцлоо.