ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ
Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс 5 дугаар сарын 20-ны "ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР-ийг угтаж "ХЭМЖИЛ ХҮНСНИЙ ТОГТОЛЦООНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ" сэдэвт сургалтыг ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон ЕБС-ийн эрүүл мэндийн багш, сургуулийн эмч нарыг хамруулсан сургалт аймгийн Хүнс хөдөө аж ахуй газартай хамтран зохион байгууллаа.
Сургалтаар: Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үндсэн үйл ажиллагаа, хэмжил, хэмжил зүйн түүхэн хөгжил, хэмжил зүй нь хүнсний аюулгүй байдалтай хэрхэн уялдаж байгаа зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн хүүхдүүдийн хэрэглээний соёлыг дээшлүүлэх зорилгоор савласан бүтээгдэхүүний хадгалалт, чанар байдал шалгах, хүнсний бараа бүтээгдэхүүнээс авах мэдээлэл, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах химийн элементүүд болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг сэдвээр өргөн хүрээний мэдээллийг хийлээ.