Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл”-ийн 2021 оны 05 дугаар хуралдаан 5 дугаар сарын 18-нд зохион байгуулагдлаа. Уг хурлаар 5 хүнсний дэлгүүр, 1 цэвэр усны цех, 1 Үс засах үйлчилгээнд хийсэн тохирлын үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэж, стандартын шаардлага хангасан нийт 6 үйлчилгээний газар 1 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэв.