Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл”-ийн 2021 оны 04 дүгээр хуралдаан 4 дүгээр сарын 30-нд зохион байгуулагдлаа. Уг хурлаар 3 хүнсний дэлгүүр, 1 цэвэр усны цех, 1 жуулчны бааз, 1 үсчин, 1 талх, нарийн боовны цехэд хийсэн тохирлын үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэж, стандартын шаардлага хангасан нийт 5 үйлчилгээний газар болон талх талхан, бүтээгдэхүүн, чанамал гурилан бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. "Цэнхэр сувд" савласан цэвэр усны цехэд хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэлэлцсэн боловч зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар дахин үнэлгээ хийж дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Жич: Дээрх хурлаар "Баталгаажуулалтын зөвлөл"-ийн гишүүд болон хуралд оролцогсод халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн ажилласан болно.