2023 ОНД “СТАНДАРТТАЙ ХӨВСГӨЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сургалт мэдээллийн чиглэлээр “Стандарттай Хөвсгөл” сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж 20 удаагийн мэдээлэл хийж нийт 550 иргэн хамруулсан байна.
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр Хэмжил зүйн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, усны тоолуурын ашиглалт суурилуулалттай холбоотой сургалтыг зохион байгуулж Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын хэрэгжилтэд нийцүүлэн тохирлын үнэлгээг хийж ажиллалаа.
Түнэл, Их-Уул, Тариалан, Рашаант, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Цагаан-Уул, Цэцэрлэг, Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Бүрэнтогтох, Хатгал, Ханх, сумдад албан томилолтоор ажиллаж мэдээлэл хийж нийт 550 иргэнийг хамрууллаа. Үүнд:
“Стандарт ба хөгжил” сэдвийн хүрээнд хэлтсийн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ сургалт
Стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр: MNS 5021-1:2019 Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага, MNS 6043 : 2019 Амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага, MNS 4946 : 2019 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага зэрэг үйлчилгээний газруудад тавигдах шаардлагуудын тухай сургалт- 510 иргэн
Хэмжил зүйн тухай хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам /Хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулахад иргэн, аж ахуй нэгжийн оролцоо, Сав баглаа боодолтой бүтээгдэхүүний тоон хэмжээ, түүнд тавигдах ерөнхий шаардлага стандартын талаарх сургалт
Лабораторийн үйл ажиллагааг сурталчлах, гарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Лабораторийн эрхлэгч Г.Золзаяа 12 суманд, Шинжээч Н.Нансалмаа 5 суманд тус тус сургалт хийсэн байна.