“Намрын өнгө-хөдөлмөрийн шим 2022” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг худалдаанд 22 сум 1 тосгоны 342 үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нар 210 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 340,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
“Намрын өнгө-хөдөлмөрийн шим 2022” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг худалдааны шилдгүүдийг 10 төрлийн номинацаар 23 аж ахуй нэгж, иргэдийг шагнаж урамшууллаа. Үүнд:
Аймгийн шилдэг бүтээгдэхүүн-“Жинст мөрөн” ХХК
Орон нутгийн онцлогийг харуулсан шилдэг бүтээгдэхүүн-4
• Их-Уул сум-Батбаатар
• Ханх сум-Ц.Энхтүвшин
• Цагаан-Уул сум-Б.Адъяа
• Мөрөн сум-Нүнжиг цех
• Арбулаг сум-Ч.Буянт
Шилдэг технологитой бүтээгдэхүүн-1 “Аяны жолоо” ХХК
Шилдэг зохион байгуулалттай сум-2
• Баянзүрх сум
• Арбулаг сум
Инпортыг орлох бүтээгдэхүүн-1 “Титаник” ХХК
Шилдэг хоршоо-2
• Тариалан сум “Шанш хоршоо”
• Улаан-Уул сум “Хүрдэт хангай хоршоо”
Баялаг бүтээгч өрх-4
• Шинэ-Идэр сум П.Одончимэг
• Тариалан сум Б.Даваадулам
• Алаг-Эрдэнэ сум Д.Гантөмөр
• Тосонцэнгэл сум Д.Оюунбилэг
Шилдэг гар урлал болон оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-3
• Цэцэрлэг сум “Эрдэнэтөгөлдөр” урлан
• Мөрөн сум Я.Амарбаясгалан
• Мөрөн сум “Идэр Жаргалант” хоршоо
Газар тариалангийн шилдэг үйлдвэрлэгч-3
• Мөрөн сум Б.Энхзул
• Рашаант сум Т.Цэцэгмаа
• Эрдэнэбулган сум Ч.Батсуурь
Шилдэг үйлдвэрлэгч сум-1 Мөрөн сум тус тус шалгарлаа.