Стандартчилал, хэмжилзүйн үйлчилгээ үзүүлэх чадвараараа салбартаа тэргүүлж, аймгийнхаа хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэгч байгуулага байна.
Үндсэн үйл ажиллагааны зорилго:
Аймгийн эдийн засаг нийгмийн амьдралд стандартчилал, хэмжилзүй, баталгаажуулалт, сорилт чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, хэмжлийн нэгдмэл байдлыг бий болгох, хүн амын эрүүл мэнд хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад оршино.
Үйл ажиллагааны зорилт:
• Хангайн бүсийн тулгуур төв болох
• Хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд нь туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах шударга өрсөлдөөнийг дэмжих, зах зээлд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахад стандартчиллаар дэмжлэг үзүүлэх
• Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж, өндөр сэтгэгдэлтэй хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хувийн жинг нэмэгдүүлэх
• Суралцагч байгууллага болох,
• ISO 9001 бүлэг стандартыг төрийн үйлчилгээний байгууллагад нэвтрүүлэх,
•Аюулгүйн тэмдэгтэй бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх гэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.