Улсын шалгагч Б.Батбаяр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 9 аж ахуйн нэгжүүдэд Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаандаа ашиглаж байгаа 40-н шатахуун түгээгүүрт MNS 3015:2014 ( Шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл), 8 Усны тоолуурт MNS 2662:2002 (Хүйтэн усны тоолуур шалгах хэрэгсэл) стандартуудын хүрээнд "Хөвсгөл Ус Суваг" ХХК-тай хамтран ээлжит шалгалт, баталгаажуулалтын ажлыг Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэлээ. Улсын шалгагч: Б.Гэрэлт-Од Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны айл өрх, аж ахуй нэгж байгууллагын 178 ширхэг цахилгаан тоолуурыг "Хөвсгөл Эрчим Хүч" ХХК-тай хамтран баталгаажуулан ажиллаж байна.