Хөвсгөл аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Батбаяр, Б.Дамдинсүрэн нар Төмөрбулаг,Шинэ-Идэр,Галт,Жаргалант,Цагаан-Уул, Бүрэнтогтох суманд албан томилолтоор ажиллаа.
1. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батбаяр НИК ХХК, Нэмэн ХХК, ХХК, Хан Эрчим Шүтээн ХХК, Бал Энх Айраг ХХК, Идэрийн Ундраа ХХК, Идэр ХХК,Хөвсгөл Өргөл тэс ХХК, Гандан Нуур ХХК-ны Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаандаа ашиглаж байгаа 19н шатахуун түгээх станцын
48н түгээгүүрт MNS 3015:2014 ( Шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл), стандартын хүрээнд ээлжит шалгалт, баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
3.Хэмжих хэрэгслийн мэргэжилтэн Б.Дамдинсүрэн аж ахуй нэгж иргэний худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглаж байгаа 105 хэмжих хэрэгсэлд, 1пүүнд MNS OIML R 76-1 5311:2013 /Статик жинлэлтийн жин шалгах арга хэрэгсэл/ стандартын дагуу ээлжит шалгалт, баталгаажуулалт хийж ажиллалаа.![](https://masm.gov.mn/hvl/images/news/1669710501_Plain Blue and White Ceramics Etsy Banner.png)
![](https://masm.gov.mn/hvl/images/news/1669710501_Plain Blue and White Ceramics Etsy Banner.png)