Хөвсгөл аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батбаяр, Дамдинсүрэн нар Алаг-Эрдэнэ, Хатгал сумдад албан томилолтоор ажиллаа.
1. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батбаяр Шунхлай ХХК, Магнай трейд ХХК, ТХ ХХК, Гялаад эх ХХК-ны Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаандаа ашиглаж байгаа 4 ШТС-ын 14 түгээгүүрт MNS 3015:2014 (Шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл), стандартын хүрээнд ээлжит шалгалт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
2. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Дамдинсүрэн аж ахуй нэгж иргэний худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглаж байгаа 18 хэмжих хэрэгсэлд MNS OIML R76-1:2003 /Автомат бус жин. 1-р хэсэг: Хэмжилзүйн ба техникийн шаардлагууд-туршилт/ стандартын дагуу ээлжит шалгалт, баталгаажуулалт хийж ажиллаа.![](https://masm.gov.mn/hvl/images/news/1703668504_393724302_1564393573965155_5046880620522738487_n.jpg)
![](https://masm.gov.mn/hvl/images/news/1703668504_393724302_1564393573965155_5046880620522738487_n.jpg)