Д. ГАРМАА 1988-1991 ОНЫ ХООРОНД ТУС ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙЛАА.
Д.Гармаа нь 1988 оны 4 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сар хүртэл 4 жил орчим хугацаанд Стандарт, чанарын хяналтын хэлтэстэй ажил амьдралаа холбож байсан тэр үеэ эргэн санаж дурсамж бичих бололцоо олгосон энэхүү номын санаачлагчдад гүн талархлаа илэрхийлье ээ.
Аймгийн ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 4 сарын 26-ны өдрийн 5/604 тоот захирамжаар Ч.Даваанямыг өөр ажилд шилжих болсон тул Үнэ, чанарын хэлтсийн даргаас чөлөөлж Д.Гармааг Статистикийн хэлтсийн даргаас чөлөөлж аймгийн Үнэ, чанарын хэлтсийн даргаар томилох шийдвэр гарснаар тухайн хэлтсийн 3 дахь дарга нь болж ажилласан юм.
Энэ үед тус хэлтэс нь дарга, үнэ, чанарын улсын байцаагч хэмээх 2 орон тоотой ажиллаж байлаа. Хэлтсийн гол үүрэг нь аймгийн хэмжээнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, иж бүрэн хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгаж чанартай нь уялдуулан үнийн асуудлыг зохицуулах чиг үүрэгтэй ажиллаж байлаа.
Чанарын хяналтын асуудлыг үйлдвэр аж ахуйн газруудын өөрсдийн лабораториудад хийдэг байсанд дүгнэлт хийж хэлтэс өөрийн лабораторитой болох асуудлыг холбогдох байгууллага албан тушаалтнуудад тавьж шийдвэрлэснээр лабораторийн ахлах инженер, сорилтын инженер, лаборант, үйлчлэгч гэсэн 4 орон тоотой лаборатори байгуулж аймгийн Мал эмнэлгийн байранд ажиллуулж эхэлсэн юм.
Ажил үйлчилгээ бүтээгдэхүүний чанар гэдэг нь нийгмийн хөгжил хүмүүсийн амьдралд зайлшгүй хэрэгцээтэй оюуны болон материаллаг баялгийг аль болох бага зардлаар бий болгоход чиглэгдсэн чин сэтгэлийн зорилтот үйл ажиллагааны шинж чанаруудын цогц юм аа. Иймд энэхүү зорилгоо биелүүлэхийн төлөө бүхий л ажлаа чиглүүлэх ёстой. Бидний анхаарлын төвд байсан гол ажлууд бол аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт хэрэглэх хэрэглэх тариаланчдын тарьж ургуулсан улаан буудайны чанар түүгээр үйлдвэрлэ үйлдвэрлэсэн гурилын чанар ХХААГ-ын нэгдлүүдийн үйлдвэрлэсэн цөцгийн тос, ямааны ноолуур, хонины ноос, үхэр, адууны шир, хонь ямааны арьс, богийн өлөн аж ахуйн үйлчилгээний салбаруудад үйлдвэрлэсэн оёдлын бүтээгдэхүүн, дээл, хувцас, гутал гэх мэт хүнсний үйлдвэрийн архи, дарс, ундаа, зарим төрлийн гурилан бүтээгдэхүүн модны үйлдвэрийн гэрийн мод зэрэгт графикийн дагуу бүтээгдэхүүний сорьц авч лабораторийн иж бүрэн шинжилгээ хийж аттестатчилалд хамруулан чанарын ангиллыг тогтоодог байлаа.
Чанарын шаардлагыг бүрэн биелүүлсэн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн технологийн горим нь тогтворжсон бүтээгдэхүүнийг чанарын 1 дүгээр ангид оруулна. Чанарын 1 дүгээр ангийн бүтээгдэхүүнийг “А” “Б” бүлэгт хуваана.
Чанарын 1 дүгээр ангийн эй бүлэгт багтсан бүтээгдэхүүнд Улсын чанарын тэмдэг “Б” бүлэгт орсон бүтээгдэхүүнд аймгийн медаль олгож А бүлгийн бүтээгдэхүүнд 5% “Б” бүтээгдэхүүнд 3%-ийн урамшууллын нэмэгдэл олгодог байлаа.
Үйлдвэрлэлийн технологийн горим тогтворжиж, чанарын үзүүлэлт, техникийн түвшнээрээ улс, салбарын стандарт, тухайн үеийн хэрэгцээ шаардлагад бүрэн тохирсон бүтээгдэхүүнийг чанарын 2 дугаар ангид оруулдаг.
Чанарын үзүүлэлт техникийн түвшнээрээ хэрэгцээнд тохирохгүй загвар стандарт нь хуучирсан бүтээгдэхүүнийг чанарын 3 дугаар ангид оруулж олсон ашгийг нь улсын төсөвт татан төвлөрүүлж алдагдлыг улсын төсвөөс санхүүг санхүүжүүлэхгүй үйлдвэрлэгчдэд өөрсдөө хариуцна. Үйлдвэрүүдэд чанарын урамшууллын сан байгуулж алтан медальтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцсон удирдах ажилтан, мэргэжилтэн, малчид, тариаланчид, ажилчдыг жилийн эцэст нэг удаа урамшуулахад ашигладаг байлаа.
Тус хэлтсийн гүйцэтгэх үүрэг дээрх ажилд чиглэгдсэн ялангуяа лабораторийн ажилчдын ажлын ачаалал хавар намрын улиралд ихэсдэг байлаа.
Лабораторийн ажилчид суурин ажиллахаас гадна ургац хураалтын үед тариа бүхий газруудад ноос, ноолуур арьс шир болон бусад түүхий эдийг гадаадад гаргах үед Хатгал дамжлага бааз дээр 1-2 сар ажилладаг байв.
Тус хэлтсийн үнэ чанарын улсын байцаагчаар Ч.Банди лабораторийн ахлах инженерээр Наранцэцэг, сорилтын инженерээр Дэжидмаа, лаборантоор Тунгалагбуянт үйлчлэгчээр Циеэрэгзэн нартайгаа сэтгэл сэтгэлээрээ нэгдэж хамтаараа ажил үйлсээ явуулдаг байлаа.
Аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 224 тоот тогтоолоор Засгийн газрын 1991 оны 248, 251 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Стандартчилал, баталгаажуулалтын төвийг хэмжил зүйн тасаг, зохион бүтээх туршилт, нэвтрүүлэх товчоо туршилтын жижиг үйлдвэрүүдтэйгээр байгуулан Стандарт, баталгаажуулалтын төвийг аймгийн төсвөөс санхүүжүүлэн Хэмжил зүйн тасаг, Зохион бүтээх туршин нэвтрүүлэх товчоог аж ахуйн тооцоотой ажиллуулж эхэлсэн байдаг.
Энэ бүтэц зохион байгуулалт хийгдэхтэй уялдан ажиллагсдын орон тоо 20 гаруй болж ажлын байр өргөжих учир аймгийн төвийн халуун усны актлагдсан ашигладаггүй байсан байрыг ажилчдынхаа хүчээр засаж сэлбэн тохижуулж өргөтгөн хэлтэс, лабораторио нүүлгэн байрлуулж, 2 оёдолчинтой загвар бүтээгдэхүүн хийж оёдлын цех, арьс шир, гандаж элдэх элдүүрийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий элдүүрийн тасаг, төмөр эдлэл, гагнуурын электрод хийх дархны цех, уурын зуухны хаягдал үнсийг ашиглаж барилгын үндсэн блокын үйлдвэр зэргийг байгуулж, ашиглагдах машин техник, багаж хэрэгслүүдийг өөрсдөө хийж хийх боломжгүйг худалдан авч үйлдвэрлэлээ явуулж хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн билээ. Энэхүү ажил нь ард түмэнд таалагдаж эрэлт хэрэгцээ нэлээдгүй байлаа.
Иймээс Ардын хувьсгалын 70, аймаг байгуулагдсаны 60 жилийн ой угтсан “Шинэ бүтээл оновчтой санал үйлдвэрлэлд” гэсэн аймгаас зарласан болзолт уралдаанд тус хэлтсийн бүтээлүүд тэргүүн байранд шалгарч Алтан цом, диплом, мөнгөн шагналаар шагнагдсан нь бидний ажлыг үр дүн аймгаас өндрөөр үнэлсний тод илрэл билээ.
Энэ бол манай аймагт жижиг үйлдвэрлэл хөгжих анхны эхлэл суурь нь болсон гэж боддог юм. Энэ ажилд манай хэлтсийн инженер техникийн ажилчдын шаргуу хөдөлмөр бүтээлч сэтгэхүйн тод илэрхийлэл юм.
Тус хэлтсийн үйл ажиллагаанаас гадна иргэд хөдөлмөрчдийн оролцоо юу юунаас илүү чухал байсан тул хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах аймгийн нийгэмлэгийг анх байгуулж даргаар нь Лхагважавыг томилж материаллаг бааз цалин хөлсөөр хангаж хамтран ажиллаж иргэдээс ирсэн санал хүсэлтийг хамтран шийдвэрлэж байсан нь бидний ажлыг дэвшилтэт хэлбэр байлаа.
Тус хэлтэс өргөжин тэлэхийн хэрээр өөрийн үйл ажиллагааг техник технологийн дагуу явуулахад тусгайлан тохирсон байр шаардлагатай болсон тул асуудлаа боловсруулан дээд удирдлагуудтай танилцуулж дэмжлэг авснаар аймгийн Барилгын зургийн товчооны инженерүүдээр зураг төсвөө хийлгэж, гүйцэтгэгчээр аймгийн Барилга угсралтын конторын барилгачдаар бариулахаар тохиролцон газраас шийдвэрлэж, Стандарт, хэмжил зүйн төвийн барилгыг албан тасалгаанууд, бүтээгдэхүүний сорил, туршилтын лаборатори, суурь сургалт, сурталчилгааны танхим бүхий барилгыг бариулж эхэлсэн нь бусад аймгуудад загвар болж байлаа.
Ингэж ажил эд өрнөж байсан 1981 оны 11 дүгээр сард Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт миний төрсөн нутаг шинээр ХХАА-н компани байгуулах болсон тул ирж ажиллах ажиллаж өгөөч гэсэн санал хүсэлтийг удаа дараалан тавьсан тул арга буюу хүлээн авч Стандарт, стандартчилал, баталгаажуулалтын төвийнхөө даргын ажлыг ЗХУ-ын Москва хотын Хөдөлмөрийн эдийн засгийн академийг эдийн засагч мэргэжлээр төгссөн Олдохдоо хүлээлгэн өгч энэ салбараас хөндийрсөн түүхтэй
Гэвч тус байгууллагаас хүртээсэн Стандартчилал хэмжил зүйн тэргүүний цол тэмдэг, 95 жилийн ойн хүндэт тэмдэг, олон арван баярын бичиг мөнгөн аяга, ханын цаг нь тус байгууллагын хамт олны надад хүлээлгэсэн итгэл найдвар, хайр хүндэтгэл хэмээн талархан дээдлэх явдал юм.