Салбарын статистик
Монгол Улсад Стандартчилал Хэмжилзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд “Дурсъя, саная, шинэчилье” дурсамж уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хөвсгөл аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Батбаяр, Б.Дамдинсүрэн нар Арбулаг,Баянзүрх,Улаан-уул,Ренчинлхүмбэ суманд албан томилолтоор ажиллаа.
1. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батбаяр НИК ХХК, Нэмэн ХХК, ХХК, Буянт ХХК, ДАЛАЙБАЯН ХХК, ЭМТ ХХК, МБЦ ХХК, ХӨВСГӨЛ ДЭЛГЭРХААН ХХК, ИТГЭЛ ХХК-ны Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаандаа ашиглаж байгаа 10н шатахуун түгээх станцын 26н түгээгүүрт MNS 3015:2014 ( Шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл), стандартын хүрээнд ээлжит шалгалт, баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
2.Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Дамдинсүрэн аж ахуй нэгж иргэний худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглаж байгаа 47 хэмжих хэрэгсэлд MNS OIML R 76-1 5311:2013 /Статик жинлэлтийн жин шалгах арга хэрэгсэл/ стандартын дагуу ээлжит шалгалт, баталгаажуулалт хийж ажиллалаа.
Хөвсгөл аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Батбаяр, Б.Дамдинсүрэн нар Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган сумдад албан томилолтоор ажиллалаа.
1. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батбаяр НИК ХХК, Хөх бүрд ХХК, Хөвсгөл дуулга ХХК, Уул намуойл ХХК, Жаст ойл ХХК, Да Си Скай ХХК, Цогттөгөлдөр ХХК, Эгийн сувд ХХК-ий Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаандаа ашиглаж байгаа 8н шатахуун түгээх станцын
32н түгээгүүрт MNS 3015:2014 ( Шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл), стандартын хүрээнд ээлжит шалгалт, баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
3.Хэмжих хэрэгслийн мэргэжилтэн Б.Дамдинсүрэн аж ахуй нэгж иргэний худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглаж байгаа 61 хэмжих хэрэгсэлд MNS OIML R 76-1 5311:2013 /Статик жинлэлтийн жин шалгах арга хэрэгсэл/ стандартын дагуу ээлжит шалгалт, баталгаажуулалт хийж ажиллалаа.
Хөвсгөл аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Дамдинсүрэн Автомат бус жинлэх хэрэгсэл. Хэмжил зүйн ба техникийн шаардлага MNS OIML R 76-1:2013 стандартын хүрээнд "Хөвсгөл дулааны станцын" ТӨХК 100тонны пүүнд шалгалт баталгаажуулалт хийлээ
Хөвсгөл аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батбаяр Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаандаа ашиглаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгч автоцистерн,чиргүүлийн торхнуудад MNS 5310:2011 ( Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх автоцистернийг шалгах арга хэрэгсэл), стандартын хүрээнд Орхон аймаг дахь "Автоцистернийг" шалгах эталон төхөөрөмжөөр "Хөвсгөл нефть хангамжийн салбар", "Уул-Наму-Ойл" ХХК-нуудын 21 торхонд ээлжит шалгалт, баталгаажуулалт хийлээ
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Хатгал тосгоны захирагчийн ажлын албанаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/612 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Хатгал тосгоны аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан сургалт 2022.06.22 ны өдөр аймгийн ЦГ, ОБГ, БОАЖГ, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хөвсгөлийн ТХГНХ захиргаа, Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаатай хамтран зохион байгуулж холбогдох хууль, дүрэм, журам, гэмт хэрэг, зөрчил, эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, стандартын биелэлт, тохирлын үнэлгээ болон , стандартаар хангаж ажиллаа.