ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛЫН МЭДЭЭЛЭЛ
Монгол улсын хувьд үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын олон улсын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлж, нутагшуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 146 дугаар тогтоолоор “Чанарын болон байгаль орчны менежмент”–ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг, 2016 оны 344 дүгээр тогтоолоор “Үндэсний чанарын хөтөлбөр” - ийг баталсан. 146 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2002 оноос жил бүрийн 11 дүгээр сард Үндэсний чанарын долоо хоног ” - ийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Энэхүү арга хэмжээний цар хүрээ өргөжиж 2015 оноос Үндэсний чанарын чуулган болон зохион байгуулдаг уламжлалтай болсон.
Олон улсын CQC байгууллагаас жил бүрийн Дэлхийн чанарын өдрийн уриа, мэдэгдлийг дэвшүүлж, “Үндэсний чанарын 7 хоног - Үндэсний чанарын чуулган”–ыг дэлхийн даяараа нэг уриатай тэмдэглэдэг бөгөөд энэхүү арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцдож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулж харилцан туршлага солилцдог.
Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 119 дүгээр тушаалаар баталсан Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 106 дах заалтын хүрээнд 2015 оноос эхлэн хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар санаачлага гаргаж, амжилттай үйл ажиллагааг явуулж, тодорхой үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж, байгууллагыг 3 номинациар шалгаруулж “Үндэсний чанарын шагнал”–ыг олгож алдаршуулан олон нийтэд сурталчилж ирсэн бөгөөд Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 108 дугаар тушаалаар “Үндэсний чанарын шагнал олгох журам”-ыг баталж, уг шагналыг Монгол Улсын Засгийн газраас олгодог шагнал болгон гардуулж байна.
Үндэсний чанарын шагнал авсан байгууллага, аж ахуйн нэгжүүд
№ |
Он |
Шагналын төрөл |
Байгууллага, аж ахуйн нэгжийн нэр |
Бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны чиглэл |
|
2015 |
Шилдэг бүтээгдэхүүн |
Хөвсгөл их тайга ХХК |
Монгол цай |
|
Эрдэнэт хивс ХХК |
Атилла бренд |
||
|
Хатан сүйх ХХК |
Үхрийн ясны өтгөрүүлсэн шөл |
||
|
Шилдэг үйлчилгээ |
Само институт ХХК |
Хүнсний эрдэм шинжилгээний үйлдвэрлэл |
|
|
Монложистикс Ворлдвайд ХХК |
Тээвэр ложистикийн үйлчилгээ |
||
|
Туушин ХХК |
Тээвэр ложистикийн үйлчилгээ |
||
|
Шилдэг ААН |
М Си Эс Кока кола ХХК |
Хүнсний үйлдвэрлэл |
|
|
Тэсо групп |
Хүнсний үйлдвэрлэл |
||
|
Мах маркет ХХК |
Хүнсний үйлдвэрлэл |
||
|
2016 |
Шилдэг бүтээгдэхүүн |
Говь ХКГовь ХХК |
Ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн |
|
Шилдэг үйлчилгээ |
Лоудстоне Могул ХХК“Лоудстоне Могул |
Катерингийн үйлчилгээ |
|
|
Шилдэг ААН |
Клин энержи ХХК |
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл |
|
|
2017 |
Шилдэг бүтээгдэхүүн |
Агь ХХК |
Лапша брэнд |
|
Шилдэг үйлчилгээ |
Нью жуулчин турс ХХК |
Зочлох үйлчилгээ |
|
|
Шилдэг ААН |
Витафит инвест ХХК |
Хүнсний үйлдвэрлэл |
|
|
2018 |
Шилдэг бүтээгдэхүүн |
Ханбогд кашимер ХХК |
Самнасан ноолуур |
|
Шилдэг үйлчилгээ |
Тера экспресс ХХКТера экспресс ХХК экэ |
Тээвэр ложистикийн үйлчилгээТээвэр ложистикийн үйлчилгээ |
|
|
Шилдэг ААН |
Энержи ресурс ХХК |
Уул уурхайн үйлдвэрлэл |
|
|
2019 |
Шилдэг бүтээгдэхүүн |
Эко ноос ХХК |
Хонины ноосон барилгын дулаан тусгаарлагч материал |
|
Шилдэг үйлчилгээ |
Арьсны өвчин судлалын үндэсний төв |
Эмнэлгийн тусламж үйлчилгээ |
|
|
Шилдэг ААН |
М Си Эс интернейшнл ХХК |
Эрчим хүчний чиглэлээр |
|
|
2020 |
Шилдэг бүтээгдэхүүн |
АПУ дэйри ХХК |
“Сайн актив” нэрийн иогурт |
|
Шилдэг үйлчилгээ |
УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв |
Олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээ |
|
|
Шилдэг ААН |
Цэцүүх трейд ХХК |
Химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл |
|
|
2021 |
Шилдэг бүтээгдэхүүн |
||
|
Шилдэг үйлчилгээ |
|||
|
Шилдэг ААН |