Монгол Улсын стандартад "Хүүхдийн тоглоомын талбайн гадаргууг хүүхэд тоглоомын тоног төхөөрөмжөөс чөлөөт унахад уналтаас үүссэн хүчийг сааруулах багасгах зорилгоор хөвсгөр резин (нягт нь 20 кг/м3-ээс ихгүй), элс, голын хайрга, дахин боловсруулсан резин, резин хавтанцар, хиймэл зүлэг зэргийг талбайн гадаргууд хэрэглэнэ" хэмээн заасан байдаг.
"MNS 6751:2019 Хүүхдийн тоглоомын талбай. Ерөнхий шаардлага" стандартын дэлгэрэнгүй холбоос: https://estandard.gov.mn/standard/v/3069
Ирээдүйд танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд чинь учирч болох аймшигтай хор хөнөөлөөс хамгаалах цор ганц зам бол Стандарт! Яг одоо, өнөөдрөөс эхлээд Стандартыг нэхэх, шахаж шаардах цаг нь болсон.