Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 17:30 хүртэл
- Хүлээн авах хаяг: hr@masm.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 99991254
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
төрөл |
ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
||||
1 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Ховд аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс |
Хэлтсийн дарга |
Удирдах |
ТЗ-4 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
|
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх. |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; |
2 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Дундговь аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс |
Хэлтсийн дарга |
Удирдах |
ТЗ-4 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
|
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх. |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; |
3 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Сүхбаатар аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс |

--- оОо ---