Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ), Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны (МАОЭНХ) төлөөллүүд 2023 оны 10 сарын 05-ны өдөр уулзалт хийж, санал солилцлоо.
Уулзалтыг СХЗГ болон МАОЭНХ-ны хооронд санамж бичиг байгуулах, хамтран ажиллах ажлын төлөвлөгөө гаргах зорилгоор зохион байгуулсан юм.
Энэ үеэр МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар “Стандарт хэмжил зүйн газартай цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналтай байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой 130 гаруй стандарт байдгаас 20 гаруй хувийг нь шинэчлэх шаардлагатай. Тиймээс бидний зүгээс Техникийн хороодтой хамтран ажиллаж, холбогдох стандартуудыг шинэчлэх ажилд гар бие оролцох хүсэлтэй байна” гэлээ.
Харин Стандарт хэмжил зүйн газрын алба үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр “Стандартыг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа субъект нь ажил олгогч байдаг. Тиймд хоёр байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, цаашдын үйл ажиллагааны талаар төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллахыг дэмжиж байна” гэсэн юм.
Ийнхүү цаашид хоёр байгууллага нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллахаар боллоо.