“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын техникийн хороодын гишүүдийн дундах хэлэлцүүлгийг гурав хуваан явуулж байгаа билээ. Өнөөдрийн хэлэлцүүлэгт уул уурхай, ашигт малтмал, газрын тос, төмөрлөг, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны гишүүд болон хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эрүүл мэнд, хөнгөн үйлдвэрлэлийн стандартчиллын техникийн хороодын гишүүд хоёр хуваагдан оролцов. Хэлэлцүүлэгт дээрх гишүүд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй хэлсэн, ажил хэрэгч уулзалт болж өндөрлөлөө.