Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, Стандарт, хэмжил зүйн газрын даргын зөвлөл болон 21 аймгийн хэлтсийн дарга нартай 2024 оны 01 сарын 23-нд уулзалт, тайлангийн хурлыг хийсэн.
Энэ үеэр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, 2024 оны бодлого, төлөвлөгөө, салбарын анхаарах асуудал зэргийг хэлэлцэн, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм.