Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт СХЗГ-ын Даргын зөвлөлийн хурлын /https://zoom.us/ цахим сүлжээгээр зохион байгуулагдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:
Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал
Нэгдүгээр асуудал: “Мэйжүрмэнт” ХХК -иас хүсэлт болгосон БНСУ-ын ”CAS Corporation” Co.Ltd компанид үйлпвэрлэсэн HD загварын тавцант худалдааны электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор;
Хоёрдугаар асуудал: “Нишин-Илч” ХХК-иас хүсэлт болгосон Литва улсын “Axioma Metering” UAB компанид үйлдвэрлэсэн QALCOSONIC E2 загварын дулааны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор;
Хоёр. ААНБ-ын хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхын үнэлгээний асуудал
Нэгдүгээр асуудал. Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур импортлох үйл ажиллагаа эрхлэх “Ухаалаг сүлжээ” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Хоёрдугаар асуудал. Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын автомашины жин болон воган жин суурилуулах, импортлох үйл ажиллагаа эрхлэх “Ви И Ай Монголиа” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Гуравдугаар асуудал. Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур суурилуулах усны тоолуур суурилуулах үйл ажиллагаа эрхлэх “Жой тройзон” ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.