“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт Стандарт, хэмжил зүйн газар оролцож, үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүргийг иргэдэд таниулж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Тэр дундаа тогтвортой хөгжлийн зорилтуудад шууд болон шууд бус хамааралтай стандартуудыг хэвлэмэл байдлаар хүргэсэн нь олон нийтийн анхаарлыг их татаж байв. Мөн Стандарт хэмжил зүйн газраас явуулдаг стандартын сургалтууд хэзээ болох, үнэт эдлэлээ хэрхэн сорьцлуулах, цахилгааны тоолуураа шалгуулах зэргээр Стандарт хэмжил зүйн газрын ажил, үйлчилгээтэй холбоотой асуултууд асууж ирж байсан нь тус газрын талаарх иргэдийн мэдээлэл сайжирсан нь харагдаж байлаа.