БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЛАБОРАТОРИ
Багануур дүүрэг дэх лаборатори нь 2020 онд “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавигдах ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу 4 жилээр итгэмжлэлээ сунгуулсан. Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодол, гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, цэвэр бохир ус, бассейны ус, гол, булаг шандын ус, хөрс зэрэг дээжийг 340 гаруй үзүүлэлтээр шинжилж байна.
- Чиг үүрэг, үйл ажиллагаа
Багануур дүүргийн хүн амын хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны хими болон нян судлалын шинжилгээг үндэсний болон олон улсын батлагдсан стандарт арга аргачлалын дагуу чанарын өндөр түвшинд хийж, хэрэглэгчдийг үнэн зөв шинжилгээний үр дүнгээр хангахад оршино.
Холбоо барих: 77990101
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 17042, Багануур дүүрэг 1-р хороо Ариунтунгалаг Булган гол ХХК-ийн байр